Ts. Nyamdorj: D.D. Odbayar is wrong, but right, the embassy must go for civilization

“Саарал жагсаалт”-д орсон асуудлаар ХЗДХ-ын сайдад хариуцлага тооцох ёстой гэж зарим гишүүд үзэж байгаа. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр “Саарал жагсаалт”-д орсон шалтгааныг сайн судлах хэрэгтэй. Их зүйл хийсэн байна, сайн ажилласан байна гээд надад талархлын захидлыг Ази, Номхон бүсээс ирүүлсэн. Танайх эрчимжсэн хяналтын зэрэглэлд байсныг зөөлрүүлж, ердийн хяналтын зэрэгт шилжүүллээ. Баяр хүргэе гэсэн. Тэгээд гайгүй байх гэж үзсэн Парист очоод унасан. Монголбанкны Ерөнхийлөгч ярих зүйл их байна, ярих зүйлийнхээ 10 хувийг ярьж байна гэсэн. Энэ хүний үгийг сонсох хэрэгтэй.

2012 онд сонгуулийн өмнө стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлана гэсэн. Энэ хуульд гадныхан дургүйцсэн. Энэ хууль гарах үед эдийн засаг 12 хувьтай, банк санхүүгийн хүндрэл байгаагүй. Гадаадын хөрөнгө оруулагчид маш ихээр гарсан. Ингээд 2013 онд “Саарал жагсаалт”-д орсон. Дараагаар нь наймдугаар сард нь УИХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаад, 10 дугаар сарын 13-нд тэр хуулийг хүчингүй болгосон. Энэ “саарал жагсаалт” гэдэг хэдэн төгрөгний асуудал биш, гадаад, дотоодын бизнест хэр зөв хандаж байна вэ гэдгийг хариулт. Тийм учраас Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны даргын үгийг сонсох хэрэгтэй. Ил гарч яригдаад байгаа зүйл өнгөн талын асуудал. Монгол Улс сонгож авсан эдийн засгийн байр суурин дээрээ хэвээрээ байгаа юу гэдгийн дүгнэлт. Монгол Улс сонгож авсан замаасаа буруу замаар явбал маргааш живнэ. 35 тэрбумын хөрөнгөтэй асуудлаар нэг гадаад иргэнийг шалгаж, явуулчихаад хөрөнгийг нь энд үлдээсэн. Энэ бол жижиг асуудал биш.

Манайх ажлаа хийсэн. 2013-2016 оны үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ. 2017 онд үнэлгээ хийхэд 40 заалтаас 30 нь биелээгүй байна гэсэн. Ажилласаар байгаад энэ жил бүгдийг биелүүлсэн. Хэрэгжүүлэх зорилтоос 4 нь сайн биш байна гэсэн. Өөрөөр хэлбэл, дээрх зүйл дээр сайн ажилласан гэж дүгнээд Парист болсон хуралд жагсаалтад оруулсан. Сонгож авсан замдаа үнэнч байна уу гэж Монголд өгсөн сануулга. Хөрөнгө хураах ажил хийхгүй байна гээд байгаа. Тэр нь ХЗДХЯ-ны хийх ажил биш.

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Солонгост саатуулагдаад байна. Асуудал үүсээд тэр хүний нөхцөл байдал маш хүнд байгаа. Асуудлаа яаж шийдэхийг хараад сууж байна. ЭСЯ-ныхан ажиллаж байгаа байх. Өмгөөлөгч авсан гэж дуулсан. Харъя. Энэ асуудлыг дэвэргэж болохгүй. Хөгшин эх нь байна, үр хүүхэд нь байна, Монгол Улсын нэр хүнд байна. Солонгосын онгоц тэдний нутаг дэвсгэр. Тэдний нутаг учраас тэд ажиллагаа явуулаад байна. Буруу, зөв ямар ч тохиолдолд ЭСЯ-ныхан Монгол Улсын иргэнийхээ төлөө явах ёстой. Хүн гэдэг талаас нь хандах ёстой” гэв.

About the author

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *